АРХАНГАЙ: Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 14.9 тэрбум төгрөгөөр өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
myagmarsuren@montsame.mn
2025-12-22 18:20:26

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний 11 сард 44.1 тэрбум төг, зарлага 140.7 тэрбум төг болж өмнөх оны мөн үеэс орлого 84.4 (65.7%) тэрбум төгрөгөөр буурсан бол зарлага 14.9 (11.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.


Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 84.4 тэрбум төгрөгөөр буурахад тэтгэврийн даатгалын сангийн орлого 69.6 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 12.7 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.


Харин нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 14.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 10.8 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 21.8 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 97.4 хувиар өссөн нь нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт 133.1 тэрбум төгрөгийг 17.6 мянган хүнд, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 7.6 тэрбум төгрөгийг 2999 хүнд олгоод байна.

Related news