Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Алдарт Сэмюэл Бекетт гүүрийг Монгол Улсын Төрийн далбаагаар гэрэлтүүлэх ёслол энэ сарын 29-нд болно.
Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн
ой, Монгол-Ирланд Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойг
тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Ирланд Улсад хавсран суугаа Элчин
сайдын яам, Ирланд Улсын Дублин хотын захиргаатай хамтран уг гүүрийг Төрийн
далбаагаар гэрэлтүүлэхээр болжээ.
Энэхүү үйл ажиллагаа нь хоёр улсын хоорондын найрсаг харилцаа, харилцан
ойлголцол, хамтын ажиллагааны бэлгэдлийг илэрхийлж буй бөгөөд гэрэлтүүлэг орон
нутгийн цагаар 18 цагаас эхлэх аж.