Олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаанд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын өсвөрийн эрдэмтдийн анхдугаар уралдаанд 14-18 насны ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шинжлэх ухааны зургаан үндсэн чиглэлээр судалгааны бүтээлээ танилцуулсан тухай Боловсролын яамнаас мэдээллээ.
Тус уралдаан өсвөр үеийнхнээс судалгаанд суурилсан сэтгэлгээг төлөвшүүлэх, шинжлэх ухаан, инновацын соёлыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Уралдааны шилдэгт үлдсэн зургаан сурагч ирэх дөрөвдүгээр сард Энэтхэгийн Шинэ Дели хотод болох Олон улсын өсвөрийн эрдэмтдийн уралдаанд Монгол Улсаас оролцоно.
Манай улс олон улсын нэр хүндтэй энэхүү уралдаанд 2026 оноос эхлэн тогтмол оролцох эрхтэй болжээ.



