Хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах сан байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-24 09:15:13

Ховд аймгийн Гэр Бүл Хүүхэд Хөгжлийн хэлтэс, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэрэлт ирээдүй” Хүүхдийн төлөө сан байгуулж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээний журам боловсруулж мөрдөнө гэсэн заалт оруулж хэрэгжүүлэхээр санал оруулж, аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулсан нь хамгийн хэрэгцээтэй үйчилгээ хэмээн дэмжигдсэн байна.

Хүүхдийн хүчирхийлийг тэг болгох уриатай “Нэг санаачлага-нэг ажил”- аяны хүрээнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй үүрэн холбооны 5 салбар, банкны 6 төв салбарт  аймгийн Гэр Бүл Хүүхэд Хөгжлийн хэлтэс Сан байгуулах тухай саналаа тавиад ажиллаж  байна.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан аймгийнхаа хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах сан байгуулахад зохих дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа дээрх салбарын захирлууд илэрхийллээ.

“Гэрэлт ирээдүй” хүүхдийн төлөө сан байгуулснаар Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг 50 салбарт хуримтлалын хайрцаг байршиж, мөнгөн хуримтлал үүсэх юм.

Мөн хамтрагч байгууллагуудаас санал авч Хүүхдийн төлөө сангийн үйлчилгээний журмыг боловсруулж мөрдөнө.

А.Бямбасүрэн

Related news