Р.Дарипханы нэрэмжит тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 11:57:37

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүнд атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Хүнд атлетикийн улсын аварга, спортын мастер Р.Дарипханы нэрэмжит энэ тэмцээнд дал гаруй баг, ная орчим тамирчин оролцож байна.

1930-1960-аад оны үед Налайхын их уурхайн аварга ажилчин «ударник"-аар тодорч байсан Түүний эцэг Т.Рияний хүү Даривхан 1970-аад онд хүнд атлетикаар рекорд амжилт гарган спортын мастер цол хүртсэн байна. Мөн түүний төрсөн дүү Р.Атимхан олон улсын хэмжээний спортын мастер, хүү Д.Өмиртай улсын аварга, ач хүү Ермек Азийн аварга болжээ. Хүнд атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Даваадорж, Казахстаны спортын мастер Т.Мендихан, мастер Р.Дарипхан нар энэ тэмцээнийг удирдан зохион байгуулахад идэвхтэй оролцож байна гэж аймгийн Биеийн тамирын газраас мэдээллээ.    

Ш.Айзаря

Related news