Л.Гантөмөр сайд лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2015-10-15 17:05:24

Монголын Залуучуудын холбооны “Next Stop” наадмын шилдэг залуус энэ сарын 31-нд Төрийн ордны их танхимд лекц уншина.

Өнгөрсөн онд нийгэм улс төрийн “Оны залуу”-гаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу”-гаар UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар тодорсон юм. Тэгвэл эдгээр эрхмүүд тогтсон уламжлалын дагуу ийнхүү лекц уншихаар болжээ. Бүртгэл аравдугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 26-аас эхлэн урилга тараана. “Оны залуу” лекцэд сонирхсон залуус бүр хамрагдах боломжтой бөгөөд уг лекц Төрийн ордонд ганцхан удаа болох юм.

Related news