Цахим тоглоомын газрын талаарх санал асуулгыг гар утсаар явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Хууль зүйн хэлтэс, Мобиком компанитай хамтран “Цахим тоглоомын газар байх нь зөв эсвэл үгүй” гэсэн сэдвээр санал асуулга явуулахаар болжээ.
Учир нь орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газар нь бага насны хүүхдүүдийг 24 цагийн турш тоглуулж байна гэсэн гомдол Цагдаагийн байгууллагад байнга ирдэгтэй холбоотой юм. Аймгийн Цагдаагийн газрын хийсэн судалгаагаар Орхон аймагт цахим тоглоомын 19 газар байгаа нь тогтоогдсон байна. Эдгээр нь цагийн хуваариа зөрчиж хонуутаар хүүхдүүдийг тоглуулдаг нь илэрчээ.
Мөн эцэг, эхчүүд ийм төрлийн тоглоомын газрыг бүрмөсөн хааж өгөхийг хүсдэг байна. Иймд Хууль зүйн хэлтэс Мобиком компанитай хамтран гар утсаар дээрх санал асуулга явуулах гэнэ. Мобиком компани нь Орхон аймагт 60 мянга гаруй хэрэглэгчтэй ажээ.
Б.Оюун-Эрдэнэ