Орхон аймагт хууль бусаар оршиж буй гадаадын хоёр иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 18:29:59

 Орхон аймагт 22 улсын 900 орчим гадаадын иргэн оршин сууж байна. Эл мэдээллийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Хойд бүс дэх газрын дарга н.Жаргалсайхан өглөө.

Улс орон даяар явагдаж байгаа Хүн ам, орон сууцны засврын тооллогын дүнгээр уг мэдээлэл гарчээ. Орхон аймагт ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн дийлэнх нь ОХУ, Казакстан, Украйн улсынх ажээ. Харин улирлын байдлаас шалтгаалж БНХАУ-ын иргэд ирдэг байна. Уг тооллогыг хийснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллага, гэр бүлийн болон хувийн шалтгаанаар оршин сууж байгаа иргэдийн дэлгэрэнгүй мэдээллийг нэгтэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар Орхон аймагт Узбекстан, Молдав улсын хоёр иргэн хууль бусаар оршин сууж байна. Тэднийг албадан гаргах зардал манай улсаас гарна. Өнгөрсөн онд гурван иргэн хууль бусаар амьдарч байсныг илрүүлж нутаг буцаажээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт  49 аж ахуйн нэгж,  шашны зургаа, боловсролын 61 байгууллагад 86 иргэн хувийн шалтгаанаар ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ

Related news