Мөрөн сумын Засаг даргын захирамжийг иргэд эсэргүүцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 12:15:37

Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх мал, мах болон түүхий эд худалдан борлуулах цэгүүдийг “Шинэс” зах руу шилжүүлэн нүүлгэх захирамжийг энэ сарын эхээр гаргажээ.

Гэвч тус захаар үйлчлүүлэх иргэд очихгүй байгаа учраас ченжүүд болон худалдаачид хуучин газраа үйлчилгээгээ явуулах хүсэлтэй байгаа учраас захирамжийг эсэргүүцэж байна. Ялангуяа эдийн засгийн хямралтай байгаа энэ үед төрийн байгууллагад ажиллах ажлын байр олдохгүй, хувиараа бизнес эрхлэх гэхээр хөөж тууж, иргэд очдоггүй, хүйтний улирал ирж буй энэ үед ороод хорогдох байргүй газар луу хөөж байна гэдгийг хэлж байв.

Мөрөн сумын түүхий эдийн зах нь хүнсний захтайгаа залгаа үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд 500 гаруй иргэд хөдөлмөрлөдөг байна. 

Б.Гантуяа

 

Related news