Хөвсгөлд өнгөрсөн шөнө бороо оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:38:35

Хөвсгөл аймгийн Мөрөн, Баянзүрх, Цэцэрлэг сум орчмоор өнгөрсөн шөнө 0,0-0,1 мм бороо, ихэнх нутгаар 6 мм хур тунадас оржээ.

Намрын адаг сар дуусах шахаж байхад ийнхүү бага зэргийн бороо орсон нь ховор тохиолдол гэнэ. Өнөөдрийн байдлаар нутгийн хойд, зүүн өмнөд хэсгээр 0-8 см зузаан цастай нутгийн баруун ба хойд хэсгээр 15-20 хэм хүртэл хүйтэрч Дэлгэрмөрөн гол болон зарим гол мөрнүүд захаасаа зайрмагтан хөлдөж эхэлжээ. 

Б.Гантуяа

 

Related news