Агаарын бохирдлын эсрэг уриалга гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд хуурайшилт тоосжилт их байдаг ба өвлийн улиралд стандартаас 4 дахин нэмэгддэг учраас аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас “Тэвний чинээ нүхээр тэмээн чинээ жавар” сэдэвт агаарын бохирдлын эсрэг уриалга гаргажээ.
Агаарын бохирдолыг бууруулахын тулд иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд хүйтэн жавар орох нүх, завсар бүхнийг бөглөж чадвал дулаан алдахгүй, түлээ нүүрсний хэрэглээ багасах, эдийн засагт хэмнэлттэй зэргийг уриалгад онцлон дурьджээ.
Б.Гантуяа