Гурвансайхан сум 320 хүүхдийн шинэ сургуультай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 16:59:30

Сурагчдын амралт дуусч, ирэх даваа гарагт хичээл эхлэхэд Гурвансайхан сумын сургууль хичээлийн шинэ байрандаа сурагчдаа хүлээн авна.

Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  тус суманд 320 хүүхдийн сургуулийг, спорт залны хамт  “Мөнхийн үргэлжлэл” ХХК барьж, өчигдөр улсын комисст хүлээлгэн өглөө. Гурвансайхан сумын сургууль ашиглалтад орсноор сүүлийн гурван жилд Дундговь аймагт шинээр ашиглалтад орж байгаа дөрөв дэхь сургууль болж байна.

Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн шийдвэрээр энэ хичээлийн жилээс эхлэн Гурвансайхан сумын сургуулийг 12 жилийн сургалттай болгосон бөгөөд одоо ийнхүү шинэ хичээлийн байртай болж, хүчин чадал өргөжсөнөөр  Дундговь аймгийн зүүн бүсийн түшиц сургууль болох нөхцөл бүрдэж байна.

Сургуулийн хамт олон энэ долоо хоногийн бямба гарагт шинэ сургуулийнхаа нээлтийг хийхээр товложээ.  

Дундговь Т. Отгонтуяа

Related news