Их газрын чулууны бүс нутагт 30 гаруй аргаль, янгир ажиглагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 12:03:30

Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын бүсэд 30 гаруй аргаль, янгир, 300 гаруй цагаан зээр нутагшиж байгааг тус газрын байгаль хамгаалагч Т. Болдбаатар ажиглан бүртгэсэн байна.  Мөн 3 бүлийн 200 гаруй ногтруу, зургаан хожгор тас буйг ажиглажээ.

Өнгөрсөн жилийн өдийд цогцолборт газрын бүсэд бүртгэгдэж байсан аргалийн тоо энэ удаа 8- аар нэмэгдэж, янгир таваар цөөрсөн нь ажиглагдсан байна.

Цогцолборт газрын бус нутагт гурван байгаль хамгаалагч ажилладаг бөгөөд ан амьтадын өсөлт бууралтыг байнга ажиглаж, ажиглалтын мэдээгээ цогцолборт газрын захиргаанд сар бүр өгдөг ажээ.

Энэ жил ан амьтадыг өвөлжүүлэхэд зориулан цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 1.5 тонн хужир бэлдэж, Их газрын чулууны таван цэгт байршуулсан байна. Мөн цаг хүндэрсэн үед ан амьтдад тавьж өгөхөөр ногоон өвс 1.5 тонныг бэлдэж нөөцөлжээ.

Хэрвээ цас багатай өвөлжвөл ан амьтдад мөс бэлдэж өгнө гэж хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н. Гэрэлмаа хэллээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news