Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 15:33:54

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт 2015 онд 1464 иргэн саатуулагдсаны 1289 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор саатуулагджээ.

Тус аймагт гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оноос нэмэгдэж буй тоон үзүүлэлт гарч буй учраас аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх эерэг хандлага төрүүлэх зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн хамт олны дунд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шторкны уралдааныг зарлалаа. Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс 11 сард зорилтот бүлгийн аяныг зарлаж зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэх аж.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Related news