Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 74,1 хувьтай гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:40:02

Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хяналт шалгалт үнэлгээний хэлтсээс 74,1 хувьтай хэрэгжиж байна гэж дүгнэлээ.

Хөтөлбөр үндсэн 5 бодлогын хүрээнд 136 зорилтын 538 хэрэгжүүлэх арга хэмжээг багтаасан бөгөөд Засаг дарга А.Эрдэнэбаатар хийж хэрэгжүүлж буй ажлаа иргэддээ 100, 100 хоногоор тайлагнаж ажлаа дор бүр нь дүгнэж байгаа нь онцлог гэдгийг хэлж байв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад сум, түүний тамгын газрууд тодорхой хичээлт зүтгэлтэй хамтран ажилласан бөгөөд цаашид иргэний нийгмийн байгууллага, салбар салбарын хороодоор, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн иргэдийн хурлын ээлжит хуралдаанаар хөтөлбөрийн хэрэгжилтийг эцэслэн дүгнэх ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Related news