Түлээ түлшний хөнгөлөлт авах иргэдийн өргөдөл нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн ээлжит хуралдаан болж нийгмийн халамжийн туслалцаа шаардлагатай иргэдийн 281 өргөдөлийг авч хэлэлцжээ.
Энэ удаагийн хуралд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог түлшний хөнгөлөлтийн өргөдөл ихээхэн нэмэгдсэн нь хүйтний улирал ирж буй болон эдийн засгийн хямралтай ч холбоотой гэдгийг хэлж байлаа. Тус хурлаар асаргааны тэтгэмж, нөхцөлт мөнгөн тэтэгэмж, түлшний хөнгөлөлт, орон гэр шатсан нөхцөлд зайлшгүй олгодог гэрийн нөхөн олговор зэрэг нийгмийн халамжийн туслалцаа шаардлагатай иргэдийн өргөдөлийг хүлээн авч сар бүр шийдвэрлэдэг аж.
Б.Гантуяа