Мөрөн суманд 34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 21:16:55

Хөвсгөл аймгийн Мөрөн хот 40 гаруй мянган хүн амтай бөгөөд сүүлийн үед шилжин ирэх иргэдийн тоо нэмэгдэн өргөжин тэлсээр байна.

Нийт хүн амын суурьшил төв учраас тус аймагт ирж буй хөрөнгө оруулалтын зонхилох хэсэг нь Мөрөн суманд хийгддэг аж. 2015 онд бүтээн байгуулалтын ажил ихээхэн өрнөж 34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. Мөрөн суманд 9,8 км хатуу хучилттай зам, шинэ суурьшилын бүсэд цахилгаан эрчим хүчний хангамжийг бий болгох асуудлыг орон нутгийн хөгжлийн сангаараа хийж гүйцэтгэж байгаа, Зүүн мөрөн хорооллын  цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, 6,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 640 хүүхдийн сургууль, Мөрөн ахлах 2-р сургуулийн спорт зал гээд улсын төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт өрнөсөөр байна.

Б.Гантуяа

 

 

Related news