Мотоцикль хулгайлсан 64 гэмт хэрэг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Цагдаагийн газарт он гарсаар гэмт хэргийн шинжтэй 326 дуудлага мэдээлэл ирсний 64 нь авто тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг гарчээ.
Үүнээс 63 мотоциколын хулгай, 1 автомашины хулгайн гэмт хэрэг гарснаас цагдаагийн байгууллагын хамт олон түргэн шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд 41 хэргийг илрүүлэн прокурорын байгууллагад шилжүүлжээ. Авто тээврийн хулгайн гэмт хэрэг өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч илрүүлэлт сайн байгаа гэнэ.
Нийт хэргийн 99 хувь нь мотоциклийн хулгай бөгөөд зонхилох нь Мөрөн хотод гарчээ. Иргэд хашааны гадна буюу гудамж талбайд мотоциколоо орхих нь хулгайч авах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа