Хог ачилт хэвийн үргэлжлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 15:11:18

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хэмжээнд сүүлийн саруудад төсөв мөнгө хүрэлцэхгүйн улмаас хог ачих, нохой устгах боломжгүй болсон мэдээллийг Хот тохижилт үйлчилгээний төвөөс мэдээлж байсан юм.

Хот тохижилт үйлчилгээний төвөөс тээврийн шатахууны  зардал 22 сая төгрөгний өр шатахуун нийлүүлдэг станцад үүссэн учраас хог ачилт, нохой устгал зогсонги байдалд орсон төдийгүй тодотгол хийсэнтэй холбоотойгоор 11, 12 сарын хог хаягдлыг тээвэрлэх зардлыг танасан байжээ. Гэвч Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас шатахуун нийлүүлдэг байгууллагатай хэлэлцээ хийж зөвшилцөлд хүрсэний дагуу хог ачилт хэвийн үргэлжлэхээр болж шинэ оноо хоггүй угтах нь.

Б.Гантуяа

 

Related news