Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газрын байранд гал гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газрын барилгад саяхан гал гарчээ.
Шуурхай арга хэмжээ авч аймгийн төвөөс Гал унтраах, аврах 52 дугаар ангийн арав орчим албан хаагч очиж унтрааснаар барилгын дээвэр хэсэг шатсан байна. Сэргээн босголтын ажлыг цаг алдалгүй хийснээр төрийн ажил тасралтгүй хэвийн үргэлжилж, тухайн өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан болсон тухай мэдээлэл ч байгаа юм.
Б.Туяа
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days