Малын түүхий эдийг ил байлгахыг хориглосон журам хэрэгжихгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:48:53

Булган аймгийн Булган сумын ЗДТГ-аас малын түүхий эдийг ил задгай байлгахгүй, иргэдээс авсан л бол далд байлгах ёстой гэсэн журам гаргаад нэлээд хэдэн сар болсон чэнэ нь хэрэгжихгүй байна.

Журам биелэхэд юу саад болоод байгааг ченжүүдээс тодруулахад, Бид нэг арьс аваад л гэрлүүгээ аваад яваад байх боломж байхгүй, ченж бүр машинтай биш, мөн зориулалтын түүхий эдээ авах зах зогсоол байхгүй юм чинь бид яаж энэ журмыг биелүүлэхэв дээ.Уг нь журам гарсан нь сайхан л байна, биелүүлэх нөхцөл боломжоор нь хангавал бид журам зөрчихгүй шүү дээ гэсэн хариултыг өглөө.

Булган аймагт малын арьс шир, түүхий эд авдаг 2 цэг байдаг. Зориулалтын бус энэ цэгт хүмүүс түүхий эд авчирч өгөхөд чэнжүүд аваад ил задгай байлгадаг бөгөөд зуны цагт бол түүхий эд дээр нь ялаа батгана сууж халдварт өвчин үүсгэх магадлал өндөртэй болдог юм.

П.Батням

Related news