Сэлэнгэ сумынхан гамшгаас хамгаалах сургалтад хамгийн олон хүн хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:50:49

Гамшгаас хамгаалах үзүүлэх бодит сургалтанд Булган аймгаас Сэлэнгэ сум хамгийн их иргэдийг хамруулж чадлаа.

Тус сум нь “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь мон 13/301 төсөл” – ийн  санаачлагаар Онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Онцгой байдлын газар, Сумын засаг даргатай хамтран иргэд сайн дурынхныг чадавхижуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох сургалт, мөн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах, сумын эрсдэлийн үнэлгээ хийх, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох сургалтыг мэргэжлийн анги болон холбогдох мэргэжилтнүүдэд явууллаа.

Сургалтанд нийт 250 гаруй хүн оролцож, иргэд сайн дурынхан 185, мэргэжлийн ангийн 66 хүн хамрагдсан нь энэ жилийн хувьд ийм үйл ажиллаганд хамгийн их хүн хамрагдсан нь байлаа.

П.Батням

Related news