Бага насны хүүхдэд жүжигчилсэн тоглолтын хэлбэрээр мэдлэг олгох нь үр дүнтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-аас хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан аливаа аюул осол, гамшгийн үед өөрийгөө хамгаалах талаарх мэдлэгийг жүжигчилсэн тоглолтын хэлбэрээр явуулж байгаа нь үр дүнгээ өгчээ.
Тухайлбал Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн 180 гаруй хүүхдэд "Винни, Жерри-2", "Анхаар галаар тоглох аюултай", “Гэртээ ганцаараа байхдаа хийж болохгүй 10 зүйлс” зэрэг сэдвүүдээр жүжигчилсэн тоглолт явуулж аюул осол, гамшгийн үед өөрийгөө хамгаалах талаарх мэдлэгийг олгох сургалтыг явуулжээ. Мөн сургалт явуулсаны дараа хүүхдүүдэд утаажилттай орчноос аюулгүй дүрвэх аргыг заасан байна. Ингэхдээ "Утаанаас дүрвэх" өртөөгөөр явуулж, тусгайлан бэлдсэн туннелээр орсоны дараа хамгаалалтын малгай өмсөн болзошгүй аюул тохиолдсон үед тусгай дугаарын утас руу залгаж хэрхэн дуудлага өгөх аргыг заажээ. Энэхүү үйл ажиллагааны үеэр хүүхдүүдэд гэрийн хаягаа зөв хэлүүлэх мэдлэг, дадлага олгосон нь маш үр дүнтэй болсон байна. Ийнхүү сургалтаар олж авсан мэдлэгийг нь баталгаажуулах үүднээс "Баяртай, гунигтай" гэсэн хоёр дүрсийг хоёр талд байрлуулж "Галын аюулгүй байдлын дүрэм"-ийн 10 асуулт хариултаар хүүхдүүдийн дунд тэмцээн явуулсан байна. Хүүхдүүд асуултыг сонсож "Баяртай-зөв" эсвэл "Гунигтай-буруу" хэсэгт очиж зогсох журмаар явуулсан нь ихээхэн үр дүнгээ өгсөн сургалт болжээ. Энэхүү үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт зохион явагдсан бөгөөд энэ үеэр хүүхдүүдэд "Гал бол тоглоом биш" сэдэвт хүүхэлдэйн киног үзүүлж сонирхуулсан байна.

Ч.Отгонцэцэг