Дундговийн “Болор цом”- ыг С.Дашдооровын нэрэмжит болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-08 15:25:57

“Болор цом” яруу найргийн наадмыг энэ сарын 12- ны өдөр зохион байгуулахаар Дундговь аймгийн Утга зохиолын нэгдэл товлоод байна. Энэ удаагийн “Болор цом”-ыг Ардын уран зохиолч С.Дашдооровын нэрэмжит болгоно.

1988 онд Дундговь аймагт анхны “Болор цом” наадам болж, яруу найрагч А. Лхагваа “Толгодын шивнээ” шүлгээрээ  болор цомын эзэн болж байсан түүхтэй. Түүнээс хойш “Болор цом” наадам 10 жил тасралтгүй үргэлжлээд 1999- 2001 онд өнжиж, 2002 оноос үргэлжлэн 2006 оноос эргэж тасалдсан байдаг. Энэ мэтээр дундаа 2-3 жилээр нэг бус удаа тасалдаж байсныг эс тооцвол энэ наадам хорин хэдэн жилийн уламжлалтай ажээ.

Дундговь аймагт гуч гаруй яруу найрагч ажиллаж, амьдардаг. Тэднээс гадна өөр орон нутагт аж төрдөг Дундговийн уугуул яруу найрагчид ч “Болор цом”- д оролцох боломжтой юм байна.

“Болор цом” наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, тэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news