Нобелийн шагналтнууд энх тайвны тунхаглалд гарын үсэг зурав
ВАТИКАН. /DW/. Бүх хүн төрөлхтний нөхөрлөл, эв нэгдлийн бэлгэдэлд зориулсан "Ганцаараа биш" нэртэй дэлхийн хэмжээний уулзалт Ватиканд болж, олон мянган хүн оролцжээ. Зургаадугаар сарын 10-ны бямба гарагт Гэгээн Петрийн талбайд болсон уг арга хэмжээнд мөн Нобелийн 30 шагналтан оролцож, дэлхий даяар энх тайван, эв нэгдлийг уриалсан тунхаглалд гарын үсэг зуржээ.
718日