Бүгд Найрамдах Солонгос Улсын баг тамирчид боулингийн төрөлд тэргүүлжээ
ПАЛЕМБАН. /Asiangames2018.id/. Индонезийн өмнөд Суматра арлын Палембан хот дахь “Жакабарин” спорт цогцолборт таван хоногийн турш үргэлжилсэн боулингийн тэмцээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын баг тамирчид нийт 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, спортын энэ төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.
2465日