Хачигт хазуулсан 24 хүн эмчлүүлж байна
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт он гарсаар дөрөвдүгээр сарын 2-ноос тавдугаар сарын 15-ныг хүртэлх байдлаар Тариат, Ихтамир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хангай, Жаргалант, Өндөр-Улаан, Булган, Эрдэнэмандал, Цэнхэр, Хоршоолол, Өлзийт сумдаас бэлчээрийн хачиг (D.nuttalli)-т хазуулсан, хачигт халдварын өвчлөлийн сэжигтэй нийт 24 хүн иржээ. Эдгээр иргэд Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх иргэдэд лабораторийн шинжилгээгээр давтан шинжилгээ хийж байгаа аж.
2556日