Аймгийн өвсний фондоос сумдад 80 хувийн хөнгөлөлттэй өвс, хивэг өгөв
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Жаргалант суманд ажиллахдаа 470 боодол өвс, 150 шуудай хивэг, 520 ширхэг ашигт долооцыг хүлээлгэж өглөө. Эдгээр өвс, хивэг, долооцыг 80 хувийн хямдралтай үнээр буюу нэг шуудай хивгийг 3000, нэг боодол өвсийг 2000, нэг ширхэг долооцыг 900 төгрөгөөр тус тус өгсөн. Аймгийн Засаг даргын зүгээс эдгээр өвс, хивэг, долооцыг хэрэгтэй байгаа хүмүүст нь тэгш хувааж өгөхийг тухайн сумын удирдлагуудад үүрэг болголоо.
2614日