ДОРНОД: Цагаан-Овоогийн хар ямаа омгийг бүртгэлээ
Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт үржүүлж буй ноолуурын чиглэлийн хар ямаанд хянан магадлагаа хийж, омгоор бүртгэлээ. Энэ ямаа нь бараан зүстэй хэрнээ цайвар өнгийн нарийн ноолууртай, мах, арьсны үзүүлэлт өндөр, өвөл, хаврын улиралд тарга хүчээ бага алддаг.
508日