ДОРНОД: Сургууль, цэцэрлэгийн орчинд гэрэлт гарц хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-06-24 18:35:33

Чойбалсан, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн орчин дахь таван байршилд гэрэлт гарц хийв. Тухайлбал, Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1, 8, 11, 12, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн орчинд дээрх ажлыг хийсэн байна.


Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн мэргэжилтэн Б.Урансүх, “Гэрэлт гарц нь автозамын явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигчид харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй” гэв.


Гэрэлт гарцыг гудамж талбайн шөнийн гэрэлтүүлэгтэй зэрэг асаахаар цагийг нь тохируулжээ.

Өнгөрсөн жилүүдэд нийтийн эзэмшлийн зам талбайн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлыг үе шаттайр хийж, энэ хүрээнд гудамж талбайг камержуулах, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж байсан юм.

関連ニュース