Дорнод аймаг ногоон бүс хэвээрээ байна
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг ногоон бүс хэвээрээ байна. Тодруулбал, Өмнөговь аймгаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин Дорнод аймгийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн иргэн А-гаас коронавируст халдвар илрээд байсан юм. Тэр даруй Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, аймгийн төвийг шар түвшинд, Цагаан-Овоо, Сэргэлэн, Баяндун сумыг улаан түвшинд шилжүүлж хязгаарлалтын дэглэм тогтоосон. ХӨСҮТ-д дээрх хулгайгаар зорчсон хоёр иргэний баталгаажуулах шинжилгээг илгээснээр дөнгөж сая сөрөг гарсан гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
1536日