Шаардлага хангахгүй гэж үзэн элэгний вирус тоологч аппаратны ажиллагааг зогсоожээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2017 онд суурилуулсан элэгний В, С вирусний идэвхжил тоологч аппарат ажиллахгүй болжээ. Тодруулбал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын лабораторуудын нэгдсэн холбооны хамтарсан ажлын хэсгийн хийсэн хяналт шалгалтаар тус аппаратыг чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг гарган 2019 оны 7 дугаар сард үйл ажиллагааг нь зогсоосон байна.
1829日