Баруун-Урт сум өөрийн гэсэн газар нутаггүй нь хүндрэл учруулж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/ Баруун-Урт сум нь 20 гаруй мянган хүн амтай, аймгийн төвийн сум. Төвийн найм, хөдөөгийн нэг багтай. Хөдөөгийн баг нь нийт малынхаа тоо толгойгоор улсад тэргүүлдэг. Гэтэл Баруун-Урт сум нь өөрийн гэсэн газар нутаггүй, хилийн цэсгүй явсаар 50 гаруй жил болжээ. Энэхүү асуудал нь малчдад маш том хүндрэл учруулдаг тул сум өөрийн гэсэн газар нутагтай болох нь зүйтэй гэдгийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал авах үеэр иргэд ярилаа.
2289日