Баруун-Урт суманд халдварын тархалт дахин эрчимжиж эхэллээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Долоон суманд халдварын 106 тохиолдол сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдлээ. Тодруулбал, Баруун-Урт 80, Мөнххаан 20, Түмэнцогт хоёр, Асгат,Баяндэлгэр, Онгон, Халзан суманд тус бүр нэг тохиолдол батлагджээ. Халдварын тархалт Баруун-Урт суманд хамгийн өндөр буюу халдварын тархалт эрчимжиж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
1233日