Сургууль, цэцэрлэгүүдэд ном, тоглоомын багц өглөө
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Зурагт ном”
төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн зарим сургууль, цэцэрлэгүүдэд ном, тоглоомын
багцыг хүлээлгэн өглөө. Тодруулбал, Уулбаян сумын ЕБС, Баруун-Урт сумын есдүгээр
цэцэрлэг, Эрдэнэцагаан сумын хоёрдугаар цэцэрлэг, Наран, Дарьганга, Уулбаян
сумдын цэцэрлэгт дээрх багцыг өгсөн юм.
1333日