С.Өнөржаргал: Эмнэлгийн ажилчид маань халдвар авсан ч эмчлүүлэнгээ ажиллаж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт халдварын нөхцөл байдал хүнд байна. Бүх сум улаан түвшинд шилжиж, өдөрт тогтмол 150-220 тохиолдол бүртгэгдэж байна. Ялангуяа Баруун-Урт, Мөнххаан, Баяндэлгэр, Түвшинширээ суманд халдварын тархалт их байгаа. Үүнтэй холбоотойгоор Түвшинширээ сумын халдварын болоод эмчилгээний нөхцөл байдлын талаар тус сумын ЭМТ-ийн эрхлэгч, их эмч С.Өнөржаргалтай цахимаар холбогдож, цөөн хором ярилцлаа.
1343日