Усан спорт сургалтын төв өглөөний цагаар үнэ төлбөргүй үйлчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Усан спорт сургалтын төв гурван сарын турш өглөөний 06.30- 07.30 цагийн
хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Энэ үеэр иргэдэд мэргэжлийн
багш нар заавар зөвлөгөө өгөх юм.
Харин төвийн бассейнаар үйлчлүүлэх
иргэд зохих шинжилгээнүүдийг өгсөн байх шаардлагатай. Мөн бага насны хүүхдийг
харгалзах том хүнгүйгээр ирүүлэхгүй байхыг анхааруулав. "Илүүдэл жингүй - Эртэч
Монгол" аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх шийдвэрийг аймгийн БТСГ-аас
гаргажээ.