"Нэг жуулчин нэг доллар" сан байгууллаа
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хонгорын гол орчмын газар нутгийг хамгаалах зорилгоор "Нэг жуулчин нэг доллар" санг үүсгэн байгууллаа.
"Хонгорын голын бүс нутаг өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ" зөвлөгөөнийг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд, гэр баазууд, нутгийн малчин иргэд, хамгаалалтын захиргааны төлөөллийг оролцуулан Сэврэй сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгууллаа.
2677日