Умард Солонгос таван кг плутониор цөмийн зэвсэг бүтээж чадна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-25 13:29:03

ТОКИО. /RIA Novsoti/.  Өмнөд Солонгосын тагнуулын мэдээллээр, Умард Солонгос урьд нь таамаглаж байснаас бага хэмжээний плутони ашиглан цөмийн зэвсэг бүтээх чадалтай тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Умард Солонгост технологи хөгжиж байгааг харгалзан үзвэл, тус улс зургаан кг бус таван кг плутони ашиглан цөмийн зэвсэг бүтээж чадна гэж Өмнөд Солонгосын Засгийн газрын маш олон эх сурвалж үзэж байна гэж тус агентлаг цохон тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгосын мэдээллээр, хойд хөрш нь одоо 40 орчим кг плутонитой бөгөөд энэ нь найман цөмийн зэвсэг бүтээхэд хүрэлцэнэ. Умард Солонгос сүүлийн хэдэн сард плутоний хэмжээгээ өсгөсөн байхыг зарим эх сурвалж үгүйсгэхгүй байна. Умард Солонгос уран баяжуулахыг оролдож байна гэж хэд хэдэн эх сурвалж ярьж байгаа тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Д.Жаргал

 

関連ニュース