Украины төлөөлөгч Бан Ги Мүнд ИЖБ-ээ өргөн барилаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /TASS/. НҮБ-д суух Украины байнгын төлөөлөгч Владимир Ельченкогийн итгэмжлэх жуух бичгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүлээн авлаа гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэв.
Владимир Ельченко болон Бан Ги Мүн нарын хооронд болсон хэлэлцээний тухай юу ч мэдэхгүй гэдгээ Стефан Дужаррик дурдаад, ИЖБ өргөн барих ёслол уламжлал ёсоор болсон гэж мэдэгджээ.
Украинаас ОХУ-д сууж байсан Элчин сайд Ельченко өнгөрсөн сарын 9-нд Юрий Сергеевийн халааг авч, НҮБ-д суух Украины төлөөлөгчөөр томилогдсон байна. Харин 2007 оноос НҮБ-д төлөөлөгчөөр ажилласан Сергеев Киевт ирснийхээ дараа халаагаа Ельченкод өгсөн тухайгаа хэвлэлээс мэджээ.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн түр гишүүн болж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зөвлөлийн хуралдааныг даргалах ажээ.
Д.Нямтулга