Энэтхэгийн нийслэлд үйлдэх гэж байсан халдлагыг таслан зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн нийслэл хотод болон хиндү шашны гол долоон ариун хотын нэгд тооцогддог Харидварт томоохон халдлага үйлдэх гэж байсныг тус улсын тагнуулын албаныхан таслан зогсоосон тухай “The Times of India” сонинд мэдээлжээ.
Нийслэл хотын цагдаагийн газартай хамтран Дели хотод явуулсан ажиллагааны үеэр гурван хүнийг баривчилсан байна. Тэд “Лалын улс” бүлэглэлийн гишүүд байсан гэж “India Today” сэтгүүл цахим хуудсандаа мэдээлжээ.
Хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, тэд Шинэ Дели хотод цуврал халдлага үйлдэх “бэлтгэлээ хангаж дуусч байсан” бөгөөд Сириэс ирсэн хүмүүстэй холбоо тогтоож байжээ. Одоогоор тэднээс байцаалт авч байгаа бөгөөд хамсаатнууд нь Энэтхэгийн нутаг дэвсгэрт сул чөлөөтэй явж байж болзошгүй байна.
Д.Жаргал