БНХАУ-ын ажиллагааг АНУ анхааралтай ажиглаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. Параселийн арлуудад БНХАУ пуужингийн системээ байрлуулсан гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын ажиллагааг АНУ нягт ажиглаж байна гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Марк Райт өчигдөр мэдэгдэв.
Газар-агаар ангиллын найман пуужин харвагч хоёр баттерей болон радарын системээ энэ сарын эхээр БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлуудын хамгийн том аралд байрлууллаа гэж мэдээлсэн билээ.
Өмнөд Хятадын тэнгист цэрэгжилтийн агуулгатай үйл ажиллагаа явуулах, барилга барих, газар нутгийн нэхэмжлэл хийхгүй байхыг бүх талуудад АНУ уриалсаар байгаа тухай хэвлэлийн төлөөлөгч мөн дурдсан байна.
Д.Нямтулга