Украин, Донецк олзлогсдоо солилцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-19 10:33:17

МОСКВА. /TASS/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Украин хооронд олзлогсдыг солилцох ажиллагаа энэ сарын 20-нд буюу маргааш болно. Солилцоо 3:6 хэлбэрээр явагдана гэж Донецкийн хүний эрхийн комиссар Дарья Морозова мэдэгдэв.

Олзлогсдыг солилцох ажиллагаа 3:6 хэлбэрээр бямба гарагт явагдана гэж Хүмүүнлэгийн асуудал хариуцсан дэд бүлэгт ажиллаж байгаа Украины төлөөлөгч Виктор Медведчук мэдэгдсэн тухай Морозова мэдээлжээ.

Мөн тэрбээр, олзлогсдыг цаашид солилцох хэд хэдэн саналыг Украины талд тавих бөгөөд эдгээр ажиллагаа удахгүй болно гэдэгт найдаж байна гэж мэдэгджээ.

Украины хямралыг зохицуулах тухай Минскийн гэрээг хэрэгжүүлэх арга хэмжээний багцын гол заалтуудын нэг нь олзлогсдыг солилцох ажиллагаа юм.

Д.Нямтулга

 

関連ニュース