Асад: Оросын дэмжлэг Сирид терроризмыг ялахад тусалсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-21 10:53:45

МАДРИД. /RIA Novosti/. Сирид үзүүлж буй ОХУ болон Ираны дэмжлэгийг террористуудтай тэмцэхэд маш том бөгөөд чухал тусламж болсон гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад үзэж байна. Түүний мэдээлснээр, дэлхийн 80 орон мөнгө, зэвсгээр болон улс төрийн түвшинд зэрэг янз бүрийн аргаар террористуудад дэмжлэг үзүүлж байна. Ийм нөхцөлд Сирид “олон улсын дэмжлэг зайлшгүй шаардлагатай” гэж тус улсын удирдагч Испанийн “El Pais” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Үүнийс сацуу Асад улс орноо аварна гэдэгт, мөн “10 жилийн дараа Сирид бүх зүйл эмх цэгцэндээ орно” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Сири улс  түр эвлэрэх гэрээг сахин мөрдөхөд бэлэн байгаа боловч энэ нь зөвхөн биднээс шалтгаалахгүй гэж Асад Германы Мюнхен хотод хийсэн хэлэлцээний үеэр хүрсэн Сирид долоо хоногийн дараа гал зогсоох, мөргөлдөөнийг улс төрийн арга замаар зохицуулах тухай Сирийн талууд хооорондын хэлэлцээг энэ сард багтаан сэргээх тохиролцооны талаар тайлбар өгөхдөө мэдэгджээ. Уг уулзалтад ОХУ, АНУ, Хятад, Герман, Франц, Их Британи, Ирак, Иран, Итали, Иордан, Катар, Ливан, Оман, Саудын Араб, Турк, Арабын Нэгдсэн Эмирт Улс, мөн Европын Холбоо, НҮБ, Арабын улсуудын холбооны төлөөлөгчид оролцжээ.

“Бид түр эвлэрэх гэрээнд нэгдэхэд бэлэн буйгаа мэдэгдсэн гэхдээ энэ нь зөвхөн бидний мэдэгдлээс шалтгаалахгүй. Бидний шууд хийх зүйлээс шалтгаална. Гал зогсоох дэглэм гэдэг нь буруу ойлголт гэж би бодож байна. Учир нь хоёр армийн эсвэл дайсагнагч хоёр орны хооронд гал зогсоодог. Тиймээс ажиллагааг зогсоох гэсэн утгаар ашиглах нь зүйтэй болов уу” гэж Асад хэлсэн байна.  

Тэрбээр террористуудад байрлалаа бэхжүүлэх боломж олгохгүй байх нь мөн террористуудад зэвсэг илгээх, материал-техникийн дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад, ялангуяа Турк улсад хориглох нь чухал болохыг цохон тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

関連ニュース