Жагсагчид Киевийн гол гудамжийг хаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ. /TASS/. Украины нийслэл Киев хотын төв талбай болох Тусгаар тогтнолын талбайд болж буй жагсаал цуглаанд оролцогчид хотын гол гудамж Крещатикийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаасан байна.
Жагсагчид 2014 оны хоёрдугаар сард нийслэл хотын төв талбайд амиа алдсан хүмүүсийн хөрөг бүхий банзан самбаруудаар замыг хоёр хоног хаажээ. "Левый берег" сонинд мэдээлж буйгаар, одоо самбаруудыг явган хүний замын хэсэгт буцааж байрлуулсан байна.
Гэсэн хэдий ч эргүүлийн цагдаа нар Киев хотын төв гудамжны хөдөлгөөнийг хаасан хэвээр байна.
Хоёрдугаар сарын 20-нд Украинд нэр хүндийн гэж нэрлэдэг хувьсгал ялсны хоёр жилийн ойг тэмдэглэж, “Майдан”-д амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. Гэвч уг арга хэмжээ мөргөлдөөн болж даамжирсан байна. Эхлээд хэдэн арван хүн бизнес эрхлэгч Рината Ахметовагийн офис руу чулуу, гал цацруулагч шидэлжээ. Дараа нь олон хүн Оросын банкуудын офис руу явцгаасан байна. Жагсагчдын халдлагад Альфа-банк болон Сбербанк өртжээ.
Жагсаал цуглаанд оролцогсод нэлээд сүүлд Крещатик гудамжны автозамын хөдөлгөөнийг төв талбайн хөшөөнөөс Төв шуудан хүртэлх хэсэгт хааж, хугацаагүйгээр ажил хаяхад зориулж Киев хотын төвд майхан босгохыг украинчуудад уриалсан байна.
Хоёрдугаар сарын 21-нд идэвхтнүүд хотын төвд ард түмний хурал зохион байгуулж, улс оронд үүссэн нөхцөл байдалд одоогийн эрх баригчдыг буруутгаж, мөн огцрохыг эрх баригчдад уриалжээ.
Д.Жаргал