Путин Сирийн асуудлыг Катарын эмиртэй хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-23 10:35:50

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Катарын эмир Тамим бин Хамад Аль Тани нар Сирийн асуудлыг утсаар хэлэлцлээ гэж Кремлийн ордны хэвлэлийн алба өчигдөр мэдэгдэв.

"Катарын эмирийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр эхлүүлсэн хэлэлцээг хоёр тэргүүн үргэлжлүүлж, Сирид тулгараад байгаад асуудлаар хэлэлцээ хийсэн. Сирийн хямралыг зохицуулахад хувь нэмэр оруулах зорилгоор хоёр улс янз бүрийн түвшинд холбоо тогтоон, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр тохиролцлоо" гэж хэвлэлийн алба мэдэгдэлдээ дурджээ.

Д.Нямтулга

 

関連ニュース