Ливид “Лалын улс”-ын 6500 босогч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-23 13:48:16

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ливид террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдын тоо хоёр дахин нэмэгдэж, 6500 орчим болсныг АНУ-ын тусгай албаныхан тогтоожээ. Энэ тухай “New York Times” сонины цахим хувилбарт мэдээлсэн байна.

Америкийн тусгай албан дахь эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан тус сонинд бичсэнээр, Ирак, Сири дэх “Лалын улс”-ын босогчдын тоо хамгийн дээд үзүүлэлт болох 31500-гаас цөөрч, одоогийн байдлаар 25 мянга орчим болсон байна. “New York Times” сонины эх сурвалжууд үүнийг АНУ тэргүүтэй терроризмтой тэмцэх эвслийн амжилттай ажиллагаатай шууд холбон тайлбарлаж байна. Үүний сацуу босогчдыг шинээр элсүүлэх ажлыг “Лалын улс” Африкийн орнуудад явуулж, энэ ажлынхаа түшиц газрын хувиар Ливи улсыг сонгожээ. Ливид тус бүлэглэлийн босогчдын тоо хоёр дахин өсч, 6500 орчим болсон гэж тус сонинд мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

関連ニュース