БНХАУ Өмнөд Хятадын тэнгис рүү сөнөөгч онгоц илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-25 09:26:08

ВАШИНГТОН. /NHK/. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд руу БНХАУ сөнөөгч онгоцуудаа илгээлээ гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ. БНХАУ тус арлуудад газар-агаар ангиллын пуужингийн системээ байрлуулсан билээ.

БНХАУ-ын хяналтад байгаа Параселийн гинжин арлуудын нэг Вуди аралд байлдааны нисэх онгоцууд газардсан гэж тэд мэдэгджээ.

“Shenyang J-11”, “Xian JH-7” сөнөөгч онгоцуудыг аралд байрлуулсан гэж албаны хүмүүс мэдэгдсэнийг АНУ-ын “Fox News” телевиз мэдээлэв.

БНХАУ-ын энэ үйл ажиллагаа нь пуужингийн систем байрлуулсан шиг онцгой зүйл биш болохыг албаны хүмүүс дурдаад, арлуудад хөөрч, буух зурвас 1990-ээд онд байгуулснаас хойш БНХАУ-ын сөнөөгч онгоцууд тус арлуудад тогтмол бууж, хөөрдөг гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

関連ニュース