АНУ-ын тэргүүн солигдлоо гээд АНУ-ОХУ-ын харилцаа өөрчлөгдөхгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. АНУ-ын тэргүүн солигдлоо гээд АНУ-ОХУ-ын харилцаа өөрчлөгдөхгүй гэж Америкийн Үндэсний эрх ашгийн төвийн гүйцэтгэх захирал Паул Сандерс мэдэгдэв.
Тэрбээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн тухай “урьдчилан таамаг дэвшүүлэхэд маш хэцүү” гэв. “Миний бодлоор, энэ үед АНУ Ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо гэхэд тэр нь бараг Хиллари Клинтон л байх. Гэвч Төрийн нарийн бичгийн дарга асан Клинтон тийм ч алдартай биш учир Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгч сонгогдох ч магадлалтай. Тус намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трампын байр суурь өсөн нэмэгдэж байгаа хэдий ч Бүгд найрамдах намын ямар гишүүн Ерөнхийлөгч болох магадлалтайг таамаглахад тун хэцүү” гэж тэрбээр ОХУ-ын парламентын Дээд танхимын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Константин Косачевтэй уулзах үеэрээ мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ОХУ-АНУ-ын харилцаанд нөлөөлөх эсэхийг Косачев Сандерсаас асуухад тэрбээр, "улсын тэргүүн солигдсоноор АНУ болон ОХУ-д өргөн тархаад байгаа үзэл бодол тийм ч хялбар өөрчлөгдөхгүй. Тиймээс бидэнд өөрчлөлт хийх хүсэлтэй удирдагч байгаа юу гэдгийг мэдэх нь чухал бөгөөд ОХУ-ын удирдлагууд харилцан адил зарчим баримтлах эсэх нь мөн чухал юм" гэж хариулсан байна.
Д.Нямтулга