Роухани: Сирид гал зогсоох дэглэмийг буруугаар ашиглахаас сэргийлэх хэрэгтэй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /IRNA/. Сирид гал зогсоох дэглэмийг дахин зохион байгуулалт хийх, зэвсэг болон санхүүжилт авах зэргээр ашиглах боломжийг террористуудад олгож болохгүй гэж Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани мэдэгдэв.
Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан байна.
Роухани Сирид гал зогсоох дэглэм тогтоох гэж байгааг сайшаагаад, үүнийг хэрэгжүүлж, тусламж үзүүлэх нь Сирийн иргэдэд нааштай алхам болно гэж мэдэгджээ.
Сирийн дүрвэгсдэд тусламж үзүүлж, гэм зэмгүй хоригдлуудыг яаралтай суллах шаардлагатайг тэрбээр онцлоод, террорист бүлэглэл рүү хангамж илгээх, бүлэглэлд шинэ дайчид нэгдэхээс сэргийлэхийн тулд Сирийн хил болон гал зогсоох дэглэмийг сайтар хянахыг уриалсан байна.
Мөн тэрбээр, Сири дэх ОХУ-ын ажиллагаанд талархаж байгаагаа илэрхийлээд, ОХУ-ын агаарын ажиллагаа, Сирийн арми болон бусад сайн дурын хүчний хуурай замын ажиллагаа нь террористууд болон тэдний дэмжигчдийг хэлэлцээнд оролцуулахад нөлөөлсөн гэж мэдэгджээ.
Д.Нямтулга